Хонь хураахаар яваад сураггүй болсон хүүхдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ

2024 оны 6 сарын 17

Arslan.mn

Булган аймаг, Хутаг-Өндөр сум Хутаг баг зургаадугаар сарын 16-ны өдрийн 22:20 цагт явганаар хонь хурааж явсан өсвөр насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 17-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах салбар, Сумын дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд А /9 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:20 цагт тус багийн “Хавчиг-Анга” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657542
0 эможи

keyboard_arrow_up