Сэрэмжлүүлэг: 5 настай хүүхэд ЦОНХООР УНАЖЭЭ

2024 оны 6 сарын 15

Arslan.mn
Яармагийн ... дугаар автобусны буудлын 80 айлын байрны 2 давхраас 3 орчим насны хүүхэд унасан байна гэх дуудлага мэдээлэл 6 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид "5 настай эрэгтэй Н нь цонхоор унасан" гэх хэргийг шалгаж байна. Хохирогч одоогоор ГССҮТ-д хүргэгдэн амилахуйн тасагт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал тогтвортой байна. 

Иймд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх, цонх болон тагтандаа хаалт хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657522
1 эможи

Зочин
2024-06-16 00:47
Болж муу бяцхан бацаан!!!
keyboard_arrow_up