Маргаашаас ихэнх нутгаар аадар бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
16-17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 06 сарын 16-наас 2024 оны 06 сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд баруун аймгуудын ихэнх нутгаар,
17-нд нутгийн баруун хагаст,
18-нд нутгийн төв хэсгээр,
19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.









