БАЯРТ МЭДЭЭ: Монголын шатарчид эхний ялалтаа авлаа

2014 оны 8 сарын 04

Норвегийн Тромсо хотод Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад өнгөрөгч бямба гаригт (08.02) эхэлсэн билээ.  Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 172 орны 177 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 131 орны 136 баг өрсөлдөж буй нь дээд амжилт юм. Олимпиадын эхний өргийн тоглолтууд манай цагаар наймдугаар сарын 2-3-нд шилжих шөнө болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг аль аль нь анхны ялалтаа байгуулав.

Эрэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 59 дүгээр байрт бичигдсэн Монгол Улсын пшгшээ баг 145 дугаарт эрэмбэтэй Саудын Арабыг 4:0-ээр хожлоо. Их мастер Ц.Батчулуун Абдулрахман А Маршиг, их мастер Б.Хатанбаатар Эмад Аль- Хабибыг, их мастер Б.Гүндаваа Хассан С Апь-Мунтариг, олон улсын мастер Г.Мөнхгал Хамуд Аль-Ньерийг буулган авч, олон улсын мастер Н.Баттулга өнжсөн юм. Манхайхан хоёрдугаар өргийн тоглолтоо чансааны гуравдугаар байрт эрэмбэтэй Францын шигшээ багийн эсрэг урьд шөнө хийсэн.

Эмэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 28 дугаар байрт бичигдсэн Монгол Улсын шигшээ баг 95 дугаарт эрэмбэтэй АНЭУ-ыг 4:0-ээр хожлоо. Их мастер Т.Батчимэг олон улсын мастер Холуд Эсса Аль-Заруниг, ОУШХ-ны мастер Б.Баярмаа олон улсын мастер Амна Нуманыг, ОУШХ-ны мастер УЛхамсүрэн Аиша Аль-Заруниг, олон улсын мастер Б.Анхчимэг Апи Абирыг буулган авч, эрэгтэйчуудийн олон улсын мастер Б.Мөнгөнтуул өнжсөн юм. Манайхан хоёрдугаар өргийн тоглолтоо чансааны есдүгээр байрт эрэмбэтэй Францын шигшээ багийн эсрэг урьд шөнө хийсэн. Тэрээр

Эрэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 59 дүгээрт бичигдсэн Монгол Улсын шигшээ баг тэмцээний эхний өдөр 145 дугаарт эрэмбэтэй Саудын Арабыг 4:0-оор хожсон ч өчигдөр Францын багт 0:4-өөр хожигджээ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд чансааны 28 дугаарт бичигдсэн Монголын шигшээ баг 95 дугаарт эрэмбэтэй АНЭУ-ыг 4:0-оор хожсон ч өчигдөр 0.5:3.5-ийн харьцаагаар ялагдсан байна. Энэ тоглолтод эрэгтэйчүүдийн олон улсын их мастер Б.Мөнгөнтуул тэнцээ авчээ.

Өнөөдөр эрэгтэй баг Непаль (чансаа 128), эмэгтэй баг Ирландийн (чансаа 89) шигшээ багтай тус тус тоглоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6575
0 эможи
keyboard_arrow_up