Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая төгрөг боллоо

2024 оны 6 сарын 13

Arslan.mn

2024 оны тавдугаар сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Өнгөрсөн сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болжээ. Баянгол болон Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.62 сая төгрөгийн үнэтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657496
1 эможи

keyboard_arrow_up