Өмнөговь аймагт шороон шуурга шуурсны улмаас 6 гэр нуржээ

2024 оны 6 сарын 13

Arslan.mn

Өмнөговь аймаг, Булган сум Дал багийн "Нүцгэн хөөвөр" болон "Бүлээн гол"   гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ 06.12-ны өдрийн 21:00 цагийн орчим 20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 6 гэр нурсан тухай мэдээллийг ОБЕГ хүлээн авчээ.

Тодруулбал, шуурганд малчин Д-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Б-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Э,  Н нарын 4 ханатай 2 гэр нурсан тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657493
1 эможи

keyboard_arrow_up