Б.Очирваань: Ээж маань байгаагүй бол магадгүй бууж өгөх байсныг үгүйсгэхгүй. Ээждээ хайртай, баярлалаа
Мөрөөдөлдөө хүрэхийн тулд 14,000 км-ийг дугуйгаар туулж, Английн Манчестер хотод очсон Б.Очирваань өнөөдөр эх орондоо ирлээ.
Дугуйчин Б.Очирваань “Өөрийн төсөөлж, зорьж байснаас илүү маш олон гайхалтай зүйлийг мэдэрлээ. Өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгчинтэй, дэлхийн хамгийн агуу дасгалжуулагчтай уулзаж, дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна. Дугуйгаар аялсан энэ нэг жилд маш олон зүйлд суралцлаа. Хүмүүсээс олон сайхан үгс сонслоо. Сорилт бүхнийг давж, өөрийгөө хөгжүүлж нэг жилийн хугацаанд маш том боловсрол эзэмшлээ гэж бодож байна. Би туйлын аз жаргалтай байна. Мөрөөдлөө биелүүлж буй мөч бүхнээ мэдрэхийг хүссэн учир дугуйгаар аялахыг зорьсон. Хэзээ ч марташгүй үнэхээр сайхан дурсамж боллоо” хэмээлээ.