“Оюутан цагдаа 2024“ хөтөлбөрийн бүртгэл зургаадугаар сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

2024 оны 6 сарын 10

Arslan.mn

Монгол Улсыг зорин ирсэн гадаадын жуулчдад зөвлөгөө мэдээлэл өгөх, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор "Оюутан цагдаа" хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд бүртгэл нь зургаадугаар сарын 14-нийг дуустал үргэлжилж, 150 оюутныг шалгаруулж авах юм. Эдгээр оюутныг жуулчид олноороо зорьдог Сүхбаатарын талбай, Зайсан толгой, Улсын Их Дэлгүүр, Гандантэгчэнлин хийд зэрэг байршилд ажиллуулахаар төлөвлөжээ. 

Одоогоор "Оюутан цагдаа"-гаар ажиллах эхний 30 хүнийг шалгаруулсан бөгөөд тэдэнд зориулан

  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
  • Оюутан цагдаагийн гүйцэтгэх үүрэг
  • Эргүүлийн үүрэг гүйцэтгэх үел өөрийн аюулгүй байдлыг хангах
  • Улаанбаатар хотын түүх соёл, хотын танилцуулга, түүхэн дурсгалт газрууд, гол үзмэрүүд
  • Улаанбаатар хотын газрын зураг дээр ажиллах, хотын төв хэсэг, барилга байгууламж, гудамжны нэршил, үзвэр үйлчилгээний газруудыг нэрлэх, байршил заах
  • Эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх арга зүй
  • Жуулчдад мэдээлэл өгөхдөө англи хэлний зөв тайлбарыг хэрхэн хийх
  • Орон орны жуулчдын соёлын ялгаатай байдлын талаар сургалтыг зургаадугаар сарын 6-нд зохион байгуулсан байна.

Түүнчлэн "Оюутан цагдаа" нар эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх арга зүй хичээлийн дадлагад суралцсанаар гадаадын жуулчдад хэрэгцээт мэдээлэл, зөвлөмж өгөх мэдлэгтэй болсон гэж Хан-Уул дүүргийн Улаан загалмайн холбооны дарга үндэсний сургагч багш Э.Наранчимэг онцолж байв. 

"Оюутан цагдаа" арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголыг Оюутны Холбоо хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/EdmvinXcrmYeYS1L8

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657437
0 эможи

keyboard_arrow_up