Хангайн бүсийн хоршоологчид туршлага, боломжоо хуваалцаж байна

2024 оны 6 сарын 07

Arslan.mn

Хангайн бүсийн хоршоологчид болон малчдын зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг Архангай аймагт өнөөдөр болж байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ахлан ажиллаж буй Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ  "Мал аж ахуйн салбар болон малчдын амьдралыг шинэ шатанд гаргах зорилгоор тус хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй гэдгийг хэллээ. Энэхүү хөдөлгөөнийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлснээр эрсдэлт тэсвэртэй бөгөөд тэнцвэртэй, олон улсын жишигт нийцсэн мал аж ахуйн салбар бий болохоос гадна хөдөө орон нутгийн эдийн засаг сэргэж, иргэд, малчдын амьдралын чанар сайжирна" гэлээ.

Хамгийн гол нь чинээлэг малчин бий болгох нь хөдөлгөөний гол зорилго гэдгийг тодотгов. Тодруулбал, нэг малаас олох орлого гурав дахин нэмэгдэж, улмаар малчид тогтвортой санхүүтэй болсон цагт мал аж ахуйн салбарт залуучуудын, залуу гэр бүлийн оролцоо нэмэгдэнэ гэж үзжээ. 
Архангай аймгийн малчид, иргэд хатуу өвөл, хахир хаврыг хамгийн олон тоо толгой малын хорогдолтойгоор даван туулсан ийм үед Монгол Улсын Засгийн газар цаг үеэ мэдэрч, малчдад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх, цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж буйд малчид олзуурхаж, нэгдэн нийлж, хоршоо байгуулан ажиллахад идэвх санаачилгатай байгааг тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хэллээ.
 Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн  Монгол Улсын хөгжил дэвшил, ялангуяа малчдын ирээдүйн амьдралыг шинэ шатанд гаргах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого тул орон нутгийн удирдлагын зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.   
Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш улсын хэмжээнд 2500 хоршоо байгуулагджээ. Эдгээрээс 648 нь баруун бүсийнх бөгөөд үүний 296 нь Архангай аймгийн хоршоо аж. Цаашид хоршоодыг тогтвортой үйл ажиллагаа явуулах, зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлэх тухайд холбогдох зөвлөгөө мэдээллийг өгөх, хоршоодын гишүүдийг чадавхжуулах чиглэлийн ажлыг өрнүүлж  эхэлжээ. Үүний нэг нь баруун бүсийн хоршоологчдын энэхүү зөвлөлдөх уулзалт юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657382
1 эможи

keyboard_arrow_up