Уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтууныг ХАР ТАМХИНЫ хэргээр саатууллаа

2024 оны 6 сарын 06

Arslan.mn

Уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтууныг ХАР ТАМХИНЫ хэргээр саатууллаа "Ургац хүдэр" ХХК-ийн захирал, Тод манлай уяач Л.Цандэлэгийн хүүг хар тамхины хэргээр саатууллаа.

Тодруулбал, өчигдөр /2024.06.05/ Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун, Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн, Өвөрмонголын дуучин Хомбоо нарыг баривчилсан байна. Эдгээр иргэдээс биологийн шинжилгээ авахад хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд ЛСД нэршилтэй синтетик бодис хэрэглэсэн байжээ. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэнгийн бичлэгт нэр дурдагдсан этгээдүүдийг мөн шалгаж эхэлсэн бөгөөд гаднын улс орноос хар тамхи мансууруулах бодис хууль бус улсын хилээр оруулж ирдэг 20 гаруй иргэнийг тогтоожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657370
3 эможи

keyboard_arrow_up