ЦЕГ: Хар тамхи хэрэглэхийг далд хэлбэрээр сурталчилдаг олны танил репперүүдийг баривчиллаа

2024 оны 6 сарын 06

Arslan.mn

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Хүүхэд залуучуудыг мансууруулах бодис хэрэглэхийг далд хэлбэрээр сурталчилдаг олны танил репперүүд бүлэг зохион байгуулалтад орж мансууруулах бодис хэрэглэж байсныг энэ сарын 5-нд баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Таван хүнийг холбогдуулан шалгаж байна" гэв.

Зургаадугаар сарын 4-6-ны хооронд 19 хүн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна. Үүний гуравт нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.  

Он гарсаар хар тамхитай холбоотой нийт 122 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийг байршлаар нь авч үзвэл 103 нь нийслэлд, 19 нь орон нутагт үйлдэгдсэн байна. Энэ оны эхний таван сарын байдлаар 10 510 хүн хэрэглэх боломжтой нийт 1.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий хар тамхийг хураан авчээ.

Түүнчлэн хар тамхийг хилээр нэвтрүүлэхдээ карго буюу ачаа бараа, шуудан илгээмж, ачаанд нуух аргыг түлхүү ашиглаж байгаа аж. Худалдан борлуулахдаа байршил ашиглах, darkweb хуудас, нуувч таник ашилах, бусдын данс болон гараас гарт дамжуулах зэрэг арга хэлбэрийг ашиглаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657361
1 эможи

keyboard_arrow_up