Г.Пүрэвдэлгэр: “Сонгуулийн хуулийг зөрчсөн“ гэмт хэргийн шинжтэй 21 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаа явуулж байна
2024 оны 5 сарын 29
Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” буюу камержуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Сонгуулийн хуулийг зөрчих зөрчилтэй холбогдуулан тавдугаар сарын 29-н буюу өнөөдрийн байдлаар дүн шинжилгээ хийж үзэхэд нийт 56 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Үүнээс зөрчлийн шинжтэй 35, гэмт хэргийн шинжтэй 21 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









657220
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс