Гэндэнгийн гудамжийг өнөөдөр нээнэ
2014 оны 8 сарын 04
Япон элчингийн урд талын 0,26 км авто замыг засах ажил долдугаар сарын 24-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 01-ний 23 цагаас 04-ний 06 цаг хүртэлх хугацаанд хязгаарласан юм. Энэ хугацаанд 260 м газарт асфальтбетон хучилтын ажлыг хийж байна. Хөдөлгөөний хязгаарлалт маргааш дуусгавар болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6572
0 эможи