Хүүхдийн баяраар зарим замыг хааж, ТӨВ ТАЛБАЙД тусгай хөтөлбөр болно
2024 оны 5 сарын 28
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн олон байршилд нэг өдөр тэмдэглэдэг.
Ирэх Бямба гаригт тохиох хүүхдийн баяраар зарим замыг хааж, гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаас гадна төв талбайд нэгдсэн хөтөлбөр болох аж.
Тодруулбал, урьдчилсан байдлаар хүүхдийн баяраар
- Чингисийн музейгээс урагшаа Төв шуудангийн уулзвар,
- Төв талбайн баруун талын уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний уулзвар,
- зүүн талдаа МУИС-ийн уулзвараас ГХЯ-ны уулзвар,
- Төв талбайн зүүн уулзвараас Спортын төв ордны уулзвар, урд хэсгээрээ Монголын хүүхдийн ордны уулзвараас,
- Скайтелийн уулзварын хооронд замын хөдөлгөөнийг өнгөрсөн жилийнхтэй адил хязгаарлана.
Хаана ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдах талаар мэдээллийг удхгүй хүргэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657194
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс