С.ЭНХБОЛД: Эрүүлийг хамгаалах их үйлсэд хөтлөн оруулсан эрдэмтэн багш нартаа БАЯРЛАЛАА

2024 оны 5 сарын 24

Arslan.mn

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Төгсөгчдийн холбооноос 25 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Алтангагнуур - 2024” чуулга уулзалт өнөөдөр боллоо. 

Чуулга уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн ректор  Б.Дамдиндорж удирдлагууд, Монголын анагаах ухааны нэгэн зууны төлөөлөл болсон ардын багш, ардын эмч, гавьяатууд, эрдэмтдийн төлөөллүүд урилгаар хүрэлцэн ирж оролцов.

Arslan.mn
Түүнчлэн Эрүүл Мэндийн дэд сайд С.Энхболд энэ үеэр 2004 оны төгсөгчдийг төлөөлөн нийт төгсөгчиддөө хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр "Сүхбаатарын одонт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн үе үеийн төгсөгчдийн "АЛТАН ГАГНУУР-2024" чуулга, уулзалт болж байна. Миний хувьд 2004 оны төгсөгч. Биднийг эрүүлийг хамгаалах их үйлсэд хөтлөн оруулсан эрдэмтэн багш нартаа, ахмад эмч, нийт төгсөгч болон ажил, мэргэжлээрээ салбартаа тэргүүлэн манлайлан ажиллаж буй курсийнхэндээ баярын мэнд хүргэе. Манай онд анагаахын зургаан чиглэлийн мэргэжлээр 289 эмч, мэргэжилтнүүд төгсч байсан. Манай үед эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр анхны 21 оюутан төгсч байсан." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Ийнхүү эх орныхоо өнцөг булан бүрт хүн ардынхаа эрүүл энхийн ээлжгүй манаанд хичээн зүтгэж байгаа АШУҮИС-ийн үе үеийн төгсөгчдийн жил бүр хүсэн хүлээдэг “Алтангагнуур” чуулга уулзалт дуутай хууртай, шагналын хуртай болж өнгөрлөө.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657136
0 эможи

Ард
2024-05-24 23:40
Ковидоор ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн Энхболд мөн
Зочин
2024-05-24 19:15
Уйгаржингаар бичсэн юмаа больмоор юм.
keyboard_arrow_up