“Өрөө төлж барагдуул” гэсэн шалтгаанаар бусдыг зодож, хорьсон хэрэг гарчээ

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн байгууллага өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий этгээдүүд бүлэглэн “Өрөө төлж барагдуул” гэсэн шалтгаанаар бусдыг зодож, хорьсон хэргийг шалгаж байна.

Тэдний бусдыг дарамталсан хууль бус үйлдэл 2023 оны 03 дугаар сараас 06 дугаар сар хүртэл үргэлжилсэн байна. Тиймээс тэдний хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүч хэрэглэсэн үйлдэлд холбогдуулан энэ оны 05 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657058
5 эможи

Зочин
2024-05-21 08:06
Шоронд нь хатаа
keyboard_arrow_up