EVEREST CHRONICLE: Хоёр цогцос байгаа газарт эрэн хайх баг өнөө орой очно
Эверестийн оргилд авирхаар явсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Everest Today-гийн мэдээлснээр "Хүйтэн жавартай, цаг агаарын таагүй нөхцөлд хоол, ундгүй үхлийн бүсэд 100 гаруй цаг өнгөрлөө. Ийм нөхцөлд хоёр уулчныг амьд эргэж ирнэ гэх магадлал буурч байна" гэж мэдэгджээ.
Түүнчлэн тавдугаар сарын 13-нд оргилд гарсан уулчид манай тамирчидтай тааралдаагүй гэж ярьсан байна.
“Everest Chronicle” сэтгүүлд “Өглөөний 07.25 цагт “Макалу” багийн уулчин Михал Ризард Венсиерски, Пурба Шерпа нар Эверестийн оргилд хүрсэн. Тэд сураггүй болсон уулчидтай тааралдаагүй, харин өмнөд оргилын яг доор, 8750 метрийн өндөрт хоёр цогцос харсан тухайгаа хэлжээ.
Эдгээр цогцос сураггүй болсон уулчдынх уу, эсвэл өөр хүмүүсийнх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. “8K Expedition”-ийн эрэн хайх, аврах баг өнөө орой цогцос буй газарт очихоор төлөвлөж байна” гэж мэдээлсэн байна.