Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2024 оны 5 сарын 17
Дорнод аймгийн Матад суманд хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар 15-нд 14:49 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид Халхгол сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, өчигдөр 05:35 цагт цурамд оруулсан байна. Улмаар тухайн өдөр 09:15 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 35000 га орчим талбай шатсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657011
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс