“Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт ХАКАТОН зохион байгуулагдаж байна
Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маягзэргээс шалтгаалан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог.
Иймд уур амьсгалын өөрчлөлтийн эерэг болон сөрөг нөлөөлөл,таагүй үр дагаврыг судалсны үндсэн дээр дасан зохицох арга хэмжээг улс орны эдийн засаг, нийгмийн салбар бүрд тодорхойлон хөгжлийн бодлого, хөтөлбөр төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхээс гадна хүн бүр мэдлэг мэдээлэлтэй байж, энэхүү өөрчлөлтөд дасан зохицох зайлшгүй шаардлага тулгараад байна.
Иймд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийгбууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл, бүтээгдэхүүний загварыг шалгаруулах, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн туршилт, судалгааны ажилд тулгарч буй асуудалд бүтээлчээрхандах, шийдэл дэвшүүлэх, харилцан ашигтай хамтынажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Хөдөө аж ахуйн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль хамтран их дээд сургуулийн оюутнуудын дунд “Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хакатоныг зохион байгуулж байна.
Энэхүү хакатон тэмцээнд МУИС, ХААИС, ШУТИС-иудаас нийт 10 баг оролцож байгаа бөгөөдМонгол орны уур амьсгалын өөрлөлтөд өртөж буй байдал, тулгамдаж буй асуудлууд, хүлэмжийн хийн тооллогын үр дүн, түүнийг хэмжих, тооцоход анхаарах асуудлууд, загварчлах сэтгэлгээ буюу уур амьсгалын өөрчлөлтөд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах вэ, төслөө хэрхэн танилцуулах вэ, багаар хэрхэн ажиллах вэ зэрэг сэдвүүдээр чиглүүлэх багш нар сургалт, хичээл орж байна.
Багууд чиглүүлэх сургалтын хүрээнд авсан ойголт, мэдээллээ өөрсдийн дэвшүүлж буй санаа, шийдэлдээ тусгаж, сайжруулан багийн ажлаа танилцуулсанаар эхний гурван байрыг шалгаруулах юм.