Нутгийн зүүн хагаст бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ

2014 оны 8 сарын 04

Өнөөдөр баруун болон говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6570
0 эможи
keyboard_arrow_up