Эрдэмтэд зохицуулах үйлчилгээтэй сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ

2014 оны 3 сарын 06

Технологийн дээд сургуулийн дэргэдэх сүүн бүтээгдэхүүний үйлдвэр зохицуулах үйлчилгээтэй тараг, цөцгий, ааруул зэрэг цагаан идээ үйлдвэрлэж эхэллээ.Өмнө нь зундаа хоёр тонн, өвөлдөө нэг тонн сүү боловсруулж бүтээгдэхүүн хийдэг энэ үйлдвэр өчигдрөөс өвөлдөө гурван тонн, зундаа таван тонн сүүгээр бүтээгдэхүүн хийх боломжтой болж байна.

 

Мөн зохицуулах үйлчилгээтэй шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй инновацийн төслийн хүрээнд үйлдвэрийг өргөтгөжээ. Үйлдвэрийнхэнзах зээлд арваад нэр төрлийн бүтээгдэхүүн гаргахаар болж. Сүүлийн үед хүмүүсийн сонгож хэрэглэх болсон зохицуулах үйлчилгээтэй сүүн бүтээгдэхүүнийг монголчууд ийнхүү хэрэглэх боломжтой болж байна.
Биднийг очиход үйлдвэрийнхэн шинэ бүтээгдэхүүнүүдээ тусгайлж зассан ширээн дээр өрж тавьжээ. Бүгд эдний сургуулийн эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээлийн үр дүн гэнэ. Технологийн дээд сургуулийн багш нарын эрдмийн ажил цааснаас амьдрал дээр буусан нь энэ. Багш нарт эрдмийн ажлаа практикт хэрэгжүүлэх боломжийг энэ үйлдвэр нээж өгч байгаа аж.
Эдний үйлдвэр хуурай сүү шингэрүүлж бүтээгдэхүүнээ хийдэггүй юм байна. Зөвхөн цэвэр сүүгээр бүтээгдэхүүн хийдгээрээ онцлог гэсэн. Сүүгээ Төв аймгийн Борнуур сумаас авчирдаг байна. Технологийн сургууль Борнуурт өөрсдийн гэсэн фермтэй гэж багш нар нь ярьж байв. Ширээн дээр гурван төрлийн тараг, зөөхий, цөцгийн тос, аарц, шар тос, нэрс, шоколад, сүүтэй зайрмаг, хорхой ааруул, хоёр төрлийн бяслаг зэрэг бүтээгдэхүүнүүд эгнүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657
0 эможи
keyboard_arrow_up