Ц.Гүрсэд: Тавдугаар сарын 23-нд төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал хийнэ

2024 оны 5 сарын 16

Arslan.mn

Бурхан багшийн их дүйчин өдөр зуны эхэн сарын шинийн 15-н буюу 2024 оны тавдугаар сарын 23-ны өдөр тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах билээ.

“Будда продакшн”-ы захирал Ц.Гүрсэд "2024 оны тавдугаар сарын 23-нд бурхан багшийн их дүйчин өдөр тохионо. Энэ өдөр Монголын бурхны шашинтнууд, сүсэгтэн олон, 10:30 цагт төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал зохион байгуулна.

Лам хуврагууд жагсагчдад сэтгэл засах зан үйлийг үйлдэх, Их эзэн Чингис хаан тэргүүтэнд "Чингисийн сан" айлдах, уран бүтээлчид урлагийн үзүүлбэр толилуулна.

Жагсаал төв талбайгаас Гандантэгчэнлин хийдэд ирж, өндөрлөнө. Гандантэгчэнлин хийдийн талбай, Батцагаан дуганы өмнө бурхан багшийн их дүйчин өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилнэ.

Бурхан багшийн их дүйчин өдрийг угтаж буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-ууд эмзэг давхаргын иргэд, хорих ангиудад сэтгэл заслын сургалт, эмнэлгийн газруудыг тохижуулах, тоног төхөөрөмж хандивлах, лам хуврагууд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ жил иргэдэд байгаа номыг цуглуулж хорих ангиудад хүргэх, номоор дамжуулж тэднийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656998
1 эможи

keyboard_arrow_up