Сураггүй алга болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг ТҮР ЗОГСООЖЭЭ

2024 оны 5 сарын 16

Arslan.mn

Эверестийн оргилд гарахаар явсан уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар сураггүй алга болоод дөрөв хонож байна. Монголын Уулчдын үндэсний холбооноос "Өнөө шөнө /өчигдөр шөнө/ эрэн хайх багийн шерпа нар дээшээ өгсөж үүрээр зүүн оргил хүрэх төлөвлөгөөтэй байна" хэмээн мэдээлж байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ. Тодруулбал, EVEREST TODAY цахим хуудаст "Сураггүй алга болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаарын таагүй байдлын улмаас өчигдрөөс хойш зогсоолоо. Одоогоор ул мөр алга. Дөрвөн Шерпа эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, хоёр нь CIV-д гацсан, хоёр нь CIII-д хүрчээ" хэмээжээ.

Сануулахад, Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч асан, Боомтын сайд Б.Тулга "Непалийн талаас 48 цаг өнгөрсөн учраас амьд олоход хэцүү, магадлал бага эрсдэлийн өндөр түвшинд байна гэж мэдээлсэн" гэх мэдээллийг өгсөн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656992
0 эможи

keyboard_arrow_up