Хөдөлгөөн эхлэхдээ зам, орчноо шалгаагүйгээс 1 болон 4 настай хүүхдийн амь насыг хохироосон осол гарчээ
Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Зуны дэлгэр цагт иргэд амралт зугаалгаар явах, нэгнийдээ зочлох үедээ айл гэрийн хашаанд зам орчноо шалгаагүйгээс хүүхдийг мөргөж гэмтээх, амь насыг хохироосон харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна.
2021 онд хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүйгээс 0-4 насны 23, 2022 онд 14, 2023 онд 8, 2024 он гарсаар хоёр хүүхдийн амь насыг хохироосон тохиолдол бүртгэгдлээ.
Энэ онд гарсан ослыг дурдвал Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 22-ны 16:00 цагийн орчимд "Harrier" загварын машинаар хөдөлгөөн эхлэхдээ дөрвөн настай хүүхдийг дайрч амь насыг хохироосон, дөрөвдүгээр сарын 16-ны 13:00 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт "Prius 20" загварын машинаар хөдөлгөөн эхлэхдээ дөнгөж нэг нас хүрч байгаа хүүхдийг дайрч амь насыг хохироосон харамсалтай осол гарсан.
Иймд жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо сайн шалгаж байхыг зөвлөе" гэв.