Монгол уулчдад Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болжээ

2024 оны 5 сарын 15

Arslan.mn

Дэлхийн ноён оргил Эверестэд авирхаар явсан гурван уулчны хоёр нь хоёр хоногийн турш холбоо бариагүй талаар Монголын Уулчдын Үндэсний холбооноос мэдээлэл гаргасан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болсон аж. 

Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд өнгөрсөн Ням гаригийн 19.30 цагт дөрөвдүгээр баазаас хөдөлж, Эверестийн оргил руу гарахаасаа өмнө уулын бэлд байрлах төв баазтай радиогоор холбогджээ. Уулчид Даваа гаригийн өглөө оргилд гарахаар төлөвлөж байсан ч төв баазтай дахин холбоо бариагүй гэнэ.

Катманду хотод төвтэй экспедиц, адал явдалт аялал жуулчлалын компани болох "8K Expeditions"-ээр дамжуулан монгол уулчид аяллаа төлөвлөжээ. Гэхдээ үйлчилгээндээ нэмэлт багц аваагүй гэв. Тэдний сонгосон багцад зөвхөн үндсэн баазын үйлчилгээ болон хүчилтөрөгч багтжээ. Харамсалтай нь, монгол уулчид нэмэлт хүчилтөрөгч ашиглахгүйгээр авиралтаа хийхийг хүссэн аж.

"8K Expeditions" компанийн гүйцэтгэх захирал Лакпа Шерпа "The Everest Chronicle" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Тэд ур чадвар, хүч чадалдаа итгэлтэй байсан. Өөрсдийгөө мэргэжлийн уулчид гээд шерпагийн дэмжлэг шаардлагагүй гэж бидэнд хэлсэн. Бид тэдэнд хөтөчөө үнэ төлбөргүй санал болгосон ч тэд татгалзсан" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
5
wow an post
8
yay an post
1
sad an post
26
ouch an post
5
confuse an post
9
angry an post
3
656970
64 эможи

Zochin
2024-05-18 07:20
Зөвлөгөө дутсанаар балаг ирдгийн жишээ. Хөтөч, хүчилтөрөгчийн багтай л явах нь зөв байж. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Зочин
2024-05-17 16:42
Ингэж өөртөө болон бусдхд гай тарьж явж яалаг бнаа
b
2024-05-17 13:04
uulchid clubd haryalagddag l bsn bailgui negniigee ingej sumalj bolku shd uulchid uhaantai ym bol uulaa sain sudlaad huchilturugch edriin ydaad dundaasaa avaad uguhgui yasiin be
Jimi
2024-05-17 08:58
Hun buhnii ami unetei er zogigiin sport yutai ch amid baihiig husiye
Балт
2024-05-16 12:25
Уулыг шүтхээс биш басч болохгүй байх олдоно гэж найдаж бна амжилт
Ггг
2024-05-15 21:30
Нэр алдрын хойноос хэт улайрвал ингэдэг юм. Ер н уудчин гдг нийгэмд ач тусгуй хэнд ч хэрэггүй эд
Зочин
2024-05-15 12:35
Онгироо зан гэж энэ дээ. Уул үзээгүй байж хормойгоо шууна гэдэг л болж байх шиг. Өсөхбаяр биш Өсөхжаргал байх шүү админ аа
Jin
2024-05-15 12:20
Yooo za hud2 ymar burhan bishdee une tolborgui hotoch sanal blogson gnee odoo bugd l oor oorsdiinho ariig bdoj hud yrhiin 3laa yvsan neg ni amid bgaashdee hudlaa yrhia bolih jeregtei ter oshoo ah hurtel neeh hudlaa bult2 yum postlood hezee uuliin holboo zaluusiigaa demjdeg bsiin hezee zaluu uulchdaa harj uzdeg zovolgoo ogdog bsiin dor burnee ih zantai tom2 yum yrsan hud garuud bdgiishdee
keyboard_arrow_up