Зорчигч тээврийн нэгтгэлийн албан тушаалтан бусдаас хахууль нэхсэн гэх хэргийг мөрдөн шалгаж дуусжээ
2024 оны 5 сарын 14
Авлигатай Тэмцэх Газраас эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 17 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Зарим хэргийг дурдвал:
- Зорчигч тээврийн нэгтгэлийн албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль нэхэж шаардсан гэх
- Иргэн “Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх
- Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “О” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгажээ.
Эдгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Эх сурвалж: АТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656942
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс