Улаанбаатарт 16 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 05-р сарын 14-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +9...+14 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +24...+29 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.









