Зэвсгээр айлгаж, дээрэм хийдэг этгээдүүдэд 16 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

2024 оны 5 сарын 13

Arslan.mn

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Тодруулбал, урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээдүүд гэгдэх шүүгдэгч Л.Алтанхуяг, Н.Батцэнгэл, Б.Хулансамбуу, А.Бадамсэрээжид, Н.Түвшинтөгс, Э.Бошигт, М.Амартүвшин, Б.Ууганзаяа, С.Алтансүх, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Л.Сумъяажаргал, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, Д.Батмарта нарт холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралд өнөөдөр болж, шүүхээс шүүгдэгч нарыг тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

  • Шүүгдэгч Л.Алтанхуягт 16 жил хорих ял,
  • шүүгдэгч Н.Батцэнгэлд 6 жил хорих ял,
  • шүүгдэгч Б.Хулансамбууд 16 жил 8 сар хорих ял,
  • шүүгдэгч А.Бадамсэрээжидэд 6 жил хорих ял,
  • шүүгдэгч Н.Түвшинтөгст 6 жил хорих ял,
  • шүүгдэгч Э.Бошигт 1 жил хорих ял,
  • шүүгдэгч Б.Ууганзаяад 9 жил хорих ял,
  • шүүгдэгч С.Билгүүнд 6 жил хорих ял,
  • шүүгдэгч Н.Алтангэрэлд 6 жил хорих ял,
  • шүүгдэгч П.Энхсайханд 4 жил 5 сар хорих ял,
  • шүүгдэгч Л.Сумъяажаргалд 7 жил хорих ял,
  • шүүгдэгч Н.Батдуулгад 5 жил хорих ял,
  • шүүгдэгч Ц.Түмэнбаатарт 5 жил хорих ял,
  • шүүгдэгч Д.Батмартад 1 жил хорих ял,
  • шүүгдэгч М.Амартүвшинд 1 жил тэнсэн харгалзах ял,
  • шүүгдэгч С.Алтансүхэд 1 жил 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656932
1 эможи

keyboard_arrow_up