АНУ-д зорчих Цагаачлалын бус виз мэдүүлэгч иргэдийн АНХААРАЛД

2024 оны 5 сарын 13

Arslan.mn

Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Элчин сайдын яамнаас цагаачлалын бус виз мэдүүлэгчид DS-160 визийн маягтын дугаараа баталгаажуулах шаардлагатайг мэдээлэв.

Тодруулбал 2024 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн DS-160 визийн маягтын баркодын дугаар нь цаг товлох профайл дахь баркодын дугаартай ижил байх шаардлагатай болж байгаа аж. Хэрэв мэдээлэл зөрвөл визийн ярилцлагын товлосон цаг цуцлагдах юм байна.

Уг асуудлаас сэргийлэхийн тулд дараах алхмуудыг хамгийн багадаа долоо хоногийн өмнө хийхийг зөвлөлөө.

  1. https://portal.ustraveldocs.com/?language=English... цахим хаяг руу нэвтрэх
  2. Профайл дээрх баркодын дугаараа DS-160 маягтын баркодын дугаартай ижил болгон шинэчлэх

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол АНУ-ын Элчин сайдын яамны харилцагчийн үйлчилгээний 7555-1100 дугаар болон support-mongolia@ustraveldocs.com цахим шуудангаар холбоо барих боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656928
0 эможи

keyboard_arrow_up