БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин албан тушаалаа урвуулан ашиглажээ
2024 оны 5 сарын 13
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Тухайлбал, БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшингийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









656921
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс