Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгодог болжээ

2024 оны 5 сарын 10

Arslan.mn

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ.

“С” ангиллын визийг “D” ангиллын визийн адил https://secure.e-konsulat.gov.pl цахим системээр нэвтэрч, цаг товлон мэдүүлэх юм байна.

Тус улсын ерөнхийлөгч Анджей Дуда өнгөрсөн онд манай улсад айлчлал хийх үеэр Польш улсын Элчин Сайдын Яамыг нээсэн юм. 

Статистик мэдээллээр Төв Европын топ 500 компанийн 40 хувь нь Польш улсад бүртгэлтэй байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656888
0 эможи

keyboard_arrow_up