Гэрч хэрэглэж байсан сэргээшээ зүрхний эмтэй андуурч, М.Бадарчид өгсөн гэж мэдүүлжээ

2024 оны 5 сарын 10

Arslan.mn

Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас допингийн маргааны шийдвэрийг өнөөдөр танилцуулахаа мэдэгдсэн ч шинээр гэрч гарч ирж, мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан тул хуралдааны шийдвэрийг танилцуулахаа хойшлуулж, ЯГ ОДОО гэрчээс мэдүүлэг авч байна.

Энэ талаар  Спортын арбитраас “Өчигдөр орой 17:30 цагийн орчимд шинэ нөхцөл байдал үүссэн. Шинээр гэрч гарч ирсэн. Одоо хуралдааны ажиллагаа нээлттэй явж байгаа учраас нэр ил гаргахгүй байхыг хүссэн. Гэрч өчигдөр өөрөө ирж хүсэлтээ өгсөн.

Өргөдөл гаргагчийн хүсэлтэд “Миний бие эрүүл мэднийн шалтгааны улмаас 2023 оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд Турк улсаас биеийн эрч хүч сэргээх дестроинины тэнцвэртэй байдлыг хангахын тулд метонолин бодис орсон 50 ширхэг эмийг өдрийн хоёроор  4 талблетикийг ууж хэрэглэсэн. Энэ эмийг хэрэглэж байх хугацаандаа өргөдөл гаргагч буюу М.Бадарчид  бэлтгэлийн явцад өөрийн хэрэглэж байсан эмийг зүрхний эм панангидтай андуурч өгсөн байж болзошгүй тул өөрийн хүсэлтээр гэрчээр оролцох хүсэлт гаргаж байна” гэжээ.

Энэ хүсэлтээ эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүгнэлт, иргэний үнэлмэхтэй хавсаргаж ирүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656882
0 эможи

Зочин
2024-05-10 23:05
Бадарчийг өрөвдчихлөө.Яаж төрөхөөрөө ийм тэнэг, тэгсэн хэрнээ увайгүй худалч хутгуур юм бэ. Тэр өмгөөлөгч гэх этгээд л бантангий нь зуурч балиартуулах шиг боллоо. Мэдээж Ундрамыг өмгөөлж байсныг бодоаод юм юмыг боаир аргаар штйдээд сурчихсан новш л байгаа доо.
keyboard_arrow_up