ХААИС-ийн уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн замыг өнөөдөр хаана

2024 оны 5 сарын 09

Arslan.mn

ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун рестораны уулзвар хүртэлх автозамыг хэсэгчлэн хааж, засвар хийнэ.

 

I хэсэг /ХААИС-ийн уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх/

2024 оны 05 сарын 09-ний өдрийн 22:00 цагаас 05 сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

II хэсэг /ХААИС-ын уулзвар/

2024 оны 05 сарын 11-ний өдрийн 08:00 цагаас 05 сарын 11-ний өдрийн 16:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

III хэсэг /Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас Буган халиун ресторан хүртэлх/

2024 оны 05 сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 05 сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд: Ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656863
0 эможи

keyboard_arrow_up