ЦЕГ: Сэтгүүлч Б-г худал мэдээлэл тараасан гэх зүйл ангиар шалгаж байна
Өмгөөлөгч Г.Батбаяр агсантай цуг шалгагдаж байсан гэх сэтгүүлч А.Баярмааг баривчилж, цагдан хорьсон талаарх мэдээлэл гарсан.
Тэгвэл түүний шалгагдаж буй хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сэтгүүлчийг "Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалган ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад тухай сэтгүүлч нь мөрдөгчийн дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй тул энэ оны 01 дүгээр сарын 29-ний өдөр прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь хүлээлгэн өгсөн боловч энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан. Иймд түүнийг энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах шүүгчийн захирамжийн дагуу 05 дугаар сарын 05-ны өдөр баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа" гэлээ.