М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье
Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2024.04.29-30/ болсон. М.Бадарч шүүх хуралд өөрөө оролцсон бөгөөд допингийн төрлийн бодис, бэлдмэл огт хэрэглээгүй гэдгээ удаа дараа хэлсэн юм.
Энэ талаар О.Хангай аварга өөрийн цахим хуудастаа "допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх" гэсэн юм.
Тэгвэл Улсын арслан М.Бадарч өөрийн цахим хуудаснаа "О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье. Би угаасаа өгье гээд байгаа, чи түрүүлсэн жил болон харцага болсон жилийнхээ Б савыг ДНК-ийн шинжилгээнд өгчих, шээс сольсон байна уу үгүй юу гэдэг нь нотлогдоно шүүдээ. Үсний хуйх, хурууны хумсаар шинжилгээ авна шүү дээ.