ЦАГ АГААР: Дорнод Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт +25...+30 хүрч хална

2024 оны 5 сарын 02

Arslan.mn

Маргааш буюу тавдугаар сарын 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно.

Маргаашдаа нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2-7, өдөртөө +11+16 градус дулаан байна. Ихэнх нутгаар дулаарч говийн бүст шөнөдөө +9+14, өдөртөө +25+30, бусад нутгаар өдөртөө +19+24 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656761
0 эможи

keyboard_arrow_up