Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн Б-г Австралиас албадан авч ирлээ

2024 оны 5 сарын 01

Arslan.mn

2015 онд Монгол Улсын иргэн “А”-гийн амь насыг бусдын захиалгаар хөнөөсөн гэмт хэрэг гарч байв. 

Уг хэргийг үйлдсэн этгээд нь ОХУ-аар дамжин БНХАУ руу оргон зайлсныг Интерполын шугамаар эрэн сурвалжлан олж тогтоосон юм. Улмаар 2017 онд БНХАУ-аас түүнийг шилжүүлэн авч, шалгахад “А” нь “Б” гэгчийн захиалгаар уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Дээрх хүнийг алах гэмт хэргийг үйлдэх захиалгыг өгсөн “Б” нь тухайн үед мөн гадаад улсад оргон зайлсан байсныг Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлан “Шувуу” ажиллагааны хүрээнд Австрали Улсад байгааг нь тогтоосон юм.

Тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилласны дүнд энэ сарын 30-нд буюу өнөөдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг явуулж байна. Түүнийг авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн Ерөнхий Газар болон Австралийн Холбооны Улсын Хууль сахиулах байгууллагууд, тус улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран амжилттай зохион байгуулав гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656715
6 эможи

keyboard_arrow_up