ТОДРУУЛГА: Говь-Алтай аймгийн прокурорт 15 биш 17 настай охины гомдол ирсний дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байна
2024 оны 4 сарын 30
Говь-Алтай аймаг дахь цагдаагийн албан хаагч насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Уг мэдээлэлтэй холбогдуулан бүлэглэн хүчирхийлэл үйлдсэн нь ташаа бөгөөд харин нэг алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар бид өмнө мэдээллэсэн.
Тодруулбал тус аймгийн аймгийн прокурорын газарт өөрийн ойрын хамаатандаа хүчиндүүлсэн байж болзошгүй 17 настай охины гомдол ирсэн аж. Уг гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд өөр 15 настай гэх насанд хүрээгүй хүнтэй холбоотой гомдол ирээгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Уг хэргийг МБА-ны тусгай субьеэкттэй тэмцэх газраас шалгаж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656704
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс