ТОДРУУЛГА: “Говь-Алтайд цагдаа нар бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн гэх“ нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ
Говь-Алтай аймгийн цагдаа нар бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад буй.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад " Бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн" гэх нь худал, ташаа мэдээлэл байна. Өнгөрсөн гуравдугаар сард "16 настай охин маань холын хамаатан залуутай бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэж ээж нь" Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэг алба хаагчийг шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагааг МБА-ны тусгай субьекттэй тэмцэх газарт явуулж байгаа гэв.
Иймд цахим орчинд хүүхэдтэй холбоотой, ялангуяа хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсвэл ийм харилцаатай холбоотой асуудалд болгоомжтой хандаж байх хэрэгтэйг мэргэжлийн байгууллага, ХЭҮК-оос хүртэл анхааруулсаар байна.