БНХАУ-ын Ши-Ань хотын хэрэм дэлхийн 40 гаруй улс орны төрийн тэргүүн болон нэр хүндтэй зочдыг хүлээн авчээ

2024 оны 4 сарын 25

Arslan.mn

"Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл - Шааньси Өвөр Монголоор аялахуй" хэмээх Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын багийнхан дараагийн зогсоолдоо очжээ. Энэ нь Ши-Ань хотын хэрэм юм. Энэхүү хэрмийн түүхээс та бүхэнд хүргэе.

МЭ 582 онд баригдсан Ши-Ань хотын хэрэм /Сүй улсын эзэн хаан Кайхунагийн 2 дахь жил/ нь 1400 жилийн түүхтэй бөгөөд Тан гүрний хааны хотын үндсэн дээр өргөтгөгдсөн барилга юм. Энэ нь Хятадын хамгийн сайн хадгалагдан үлдсэн эртний хотын ханын барилга аж.

Ши-Ань хотын хэрмийн урт нь 13.74 км бөгөөд 18 хаалгатай. Тухайлбал, хот хамгаалах гол, саатуулах гүүр, хаалганы цамхаг, хотын цамхаг зэрэг эртний архитектурын барилга байгууламжууд багтана.

Arslan.mn

Энэ нь нийслэл Чан-Ань хотын түүхт соёлыг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд улсын соёлын эд зүйлсийг хамгаалах гол нэгжүүдийн анхны багцад бүртгэгджээ.

"Ёслолын хаалга", "Соёлын хаалга" хэмээн алдаршсан Юннин хаалга нь урьд хожид дэлхийн 40 гаруй улс орны төрийн тэргүүн болон нэр хүндтэй зочдыг хүлээн авсан. Мөн 2018 онд Ши-Ань хотын хэрэм, хот хамгаалах гол нь үндэсний 5А үзэсгэлэнт газар, үндэсний "Усан ашиглалтын үзэсгэлэнт газар"-аар үнэлэгдсэн байна.

Түүнчлэн 2021 онд Ши-Ань хотын хэрэм үзэмжийн бааз нь үндэсний түвшний шөнийн соёл, аялал жуулчлалын хэрэглээний кластеруудын эхний багцын жагсаалтад бүртгэгджээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656619
0 эможи

keyboard_arrow_up