ШШГБ-ын анхны генерал Ж.Содном “Төрийн хуяг“ шагнал хүртлээ
Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ж.Содномд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүн дээд “Төрийн хуяг” шагналыг гардууллаа.
Тус шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан, байгууллагын хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулсан алба хаагчдад олгодог юм.
Ахлагчийн албанаас алтан мөрдэст генералуудын эгнээнд дэвшин ажилласан Монгол Улсын Гавьяат хуульч, хошууч генерал Ж.Содном нь анх хянагчаар ажиллаж эхэлснээс хойш хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын даргаар томилогдон тасралтгүй 13 жил ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анхны генерал цолтон билээ.