Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ

2024 оны 4 сарын 25

Arslan.mn

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл өчигдөр эхэлсэн. Бүртгэл тавдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Шалгуулагчид Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар бүртгүүлэх юм.

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулжээ. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд болно гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656596
0 эможи

keyboard_arrow_up