ТАНИЛЦ: БНХАУ-ын “Янлин“ ухаалаг хөдөө аж ахуйн ЖИШЭЭ ҮЗҮҮЛЭХ ПАРК
"Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл - Шааньси Өвөр Монголоор аялахуй" хэмээх Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын багийнхан дараагийн зогсоолдоо очжээ. Энэ нь "Янлин" ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх парк юм. Энэхүү паркийн түүхээс та бүхэнд хүргэе.
2019 оны 6 сарын 14-нд ши Жиньпин дарга Бишкек дэх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын 19-р чуулганаар "Хятад улс Шааньси мужид Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын орчин үеийн хөдөө аж ахуйн солилцоо, сургалтын жишээ үзүүлэлтийн баазыг байгуулж, бүс нутгийн орнуудтай орчин үеийн хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" санаачилгыг дэвшүүлсэн байна. Энэ нь ШХАБ-ын гишүүн орнуудын нааштай хариуг авсан юм.
Ийнхүү 2020 оны 10 сарын 21-нд ШХАБ-ын гишүүн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын 5-р хурал болсон юм. Энэ хурлаар ШХАБ-ын хөдөө аж ахуйн технологи солилцох, сургалт явуулах жишээ үзүүлэлтийн бааз байгуулахаар зөвшөөрсөн нь ШХАБ-ын хөдөө аж ахуйн баазын бүтээн байгуулалт нь нэг талын санаачилга байснаас олон нийтийгг хамтын үйл ажиллагаа болсныг харуулж байсан юм.
2020 оны 10 сарын 22-нд ШХАБ-ын хөдөө аж ахуйн бааз Янлин хотод албан ёсоор нээлтээ хийсэн. Өдгөө ийм сайхан том бүтээн байгуулалт болсон байгаа юм.
Янлин ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх парк нь 720 акр.га талбайг хамардаг бөгөөд ШХАБ-ын хөдөө аж ахуйн технологийн сургалтын бааз юм. Тус парк нь "Нэг төв, таван бүс" хөгжлийн загварыг бий болгосон юм. Тухайлбал, Наран гэрэлт ухаалаг үйлчилгээний төв, Ухаалаг хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн бүс, Өндөр үр ашигтай хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн бүс, Ухаалаг логистикын бүс зэрэг байдаг.
Эдгээр нь дэлхийн улс орон, бүс нутгийн хөдөө аж ахуйн хөгжилд жишээ үзүүлэн, сургахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Олон үйл ажиллагаа явуулж ирсэн 3 жилийн хугацаанд олон үйлдвэрүүдийн нэгдлийг дэмжиж, олон загварын хамтын ажиллагааг чандлан мөрдөж, Янлин хөдөө аж ахуйн шинжлэх ухааны загварыг судлан бий болгосон байна.
Үүнд,
- Хөдөө аж ахуйн ухаалаг үйлдвэрлэл,
- Шинэ менежмент,
- Экологийн дахин боловсруулалтын хөдөө аж ахуй,
- Гурван аж үйлдвэрийн нэгдэл,
- Олон улсын хөдөө аж ахуйн солилцоо, хамтын ажиллагаа гэсэн таван загварыг нэгтгэсэн байна