“Морьт эргүүл“ ажиллаж эхэллээ
2024 оны 4 сарын 24
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Эргүүл хяналтын хэлтэс “Морьт эргүүл” ажиллуулж эхэллээ.
Өмнөх жилүүдийн тооцооллоос үзэхэд, морьт эргүүл ажиллаж эхлэх үеүдэд гудамж талбай болон Туул голын ай сав газарт гэмт хэргийн гаралт буурдаг ажээ. Мөн морьт эргүүл нь машин явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажилладаг давуу талтай юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656577
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс