“Талийгаач охины ар гэр сэтгэл санааны хохирлын төлбөрийг ялтнаас гаргуулна гэсэн цаастай л үлдлээ“

2024 оны 4 сарын 24

Arslan.mn

Дорноговь аймгийн Сайншанд сумын сурагч Д 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр алга болсон. Түүнийг Г гэгч этгээд автомашиндаа суулган авч явж, эзгүй газарт аваачин хөнөөсөн хэрэг гарсан. Түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм.

Талийгаач охины өмгөөлөгч мэдээлэл хийлээ.

Тэрбээр " Дорноговь аймгийн 12 настай талийгаач охины хувьд сэтгэл санааны хохирлыг төлүүлэхээр болсон. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлнэ гэсэн заалт бий. Үүн дээр насжилтын асуудлыг давхар тооцсон. Өөрөөр хэлбэл Дорноговь аймагт дундаж насжилт 72 бөгөөд энэ хугацааны мөнгийг давхар тооцуулсан буюу 182 сая гаруй төгрөгийг сэтгэл санааны хохиролд ялтан Гантулгаас гаргуулах шийдвэр гарсан. 

Гэтэл бүх насаараа хоригдож буй ялтан энэ хохирлын төлбөрийг төлөх боломжгүй. Иймд тусгай сангаас сэтгэл санааны хохирлын төлбөрийг гаргуулдаг байя гэсэн байр суурьтай байгаа юм. Бид сэтгэл санааны хохирлын төлбөрийг ялтнаас гаргуулна гэсэн цаастай л үлдлээ.

Сэтгэл санааны хохирлын төлбөрийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656560
3 эможи

DR. ADITY
2024-04-24 13:25
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up