Бага оврын автобусанд засвар хийж байгаад дарагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

2024 оны 4 сарын 24

Arslan.mn

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 20 дугаар гудамжинд бага оврын автобусны доод эд ангид засвар хийж байсан 1 хүн автомашиндаа дарагдсан байна.

Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 21:24 цагт ОБГ хүлээн авсан ба тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М /50 настай, эрэгтэй/ нь “Каунти” загварын автобусанд засвар хийж байхад нь автомашин өргөсөн домкрат нь мултарч автомашиндаа бүсэлхийгээрээ даруулсан байсныг 21:47 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн ТТТ-д шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656550
0 эможи

keyboard_arrow_up