АШУҮИС: МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI ИХ НААДАМД 10 ТӨРӨЛД АМЖИЛТ ГАРГАЛАА
2024 оны 4 сарын 23
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI ИХ НААДАМД АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД СПОРТЫН 10 ТӨРӨЛД ДАРААХ АМЖИЛТУУДЫГ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА
- Боловсрол судлалын доктор, спортын мастер Х.Цэрэнвандан багштай, спортын мастер Н.Урангоо (Эм зүйн 5 дугаар дамжааны оюутан) ахлагчтай эмэгтэй баг тамирчид Волейболын төрөлд түрүүлж, алтан медаль
- Спортын мастер П.Мөнхзул багштай Таеквондогийн багийн амжилт
- Э.Хаш-Эрдэнэ (АСБД-ны 136 хэсгийн оюутан) -58 кг жинд мөнгөн медаль
- М.Алтанчимэг (НАСС-ын 306 хэсгийн оюутан) -57 кг жинд хүрэл медаль
- Н.Лхагвадулам (АСБД-ны 103 хэсгийн оюутан) -46 кг жинд хүрэл медаль
- Спортын мастер Ч.Мөнхбат багштай, аэробикийн гимнастикийн мастер Б.Номинзул ахлагчтай (Хүний их эмчийн 6 дугаар дамжааны оюутан) баг тамирчид Чийрлидингийн төрөлд хүрэл медаль
- Олон улсын хэмжээний мастер, ахлах багш, дэд профессор Н.Сүхбаатар багштай баг тамирчид Шатрын төрөлд:
- Г. Амартүвшин (АСБД-ны 1 дүгээр дамжааны оюутан) хүрэл медаль
- М.Марал (АСБД-ны 1 дүгээр дамжааны оюутан) 5 дугаар байр
- Багийн дүнгээр хүрэл медаль
- Олон улсын хэмжээний мастер, БАС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Б.Дашдэлгэр багштай, М.Дашням (Хүний их эмчийн 5 дугаар дамжааны оюутан) ахлагчтай эрэгтэй баг,
- Спортын мастер Г.Энхбаяр багштай, Д.Нандин-Эрдэнэ (Хүний их эмчийн 3 дугаар дамжааны оюутан) ахлагчтай эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд 5 дугаар байрт шалгарсан амжилттай оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









656543
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс