БҮТ: 5,389 шалгуулагчийн оноо авах ёстой 400 оноондоо хүрээгүй
2024 оны 4 сарын 23
Энэ сарын 6-ны өдөр Монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулагдсан. Энэхүү шалгалтад нийт 35,680 шалгуулагч бүртгүүлсэн ч 33,361 нь шалгалтаа өгсөн юм. 4 сарын 6-нд болсон энэхүү шалгалтын хариу 4 сарын 19-ний өдөр гарсан.
Сүүлийн жилүүдэд Монгол хэл бичгийн шалгалтад сурагчид тааруу оролцож байна гэсэн сэтгэл түгшээсэн мэдээлэл тархаад байсан. Энэ нь өнгөрсөн удаагийн шалгалтуудын хариутай холбоотой юм. Энэ удаад ч мөн тийм ч сайнгүй дүн гарсан байна.
Ямартаа ч 800 оноо авсан 57 сурагч байгаа аж. Харин 5,389 шалгуулагч авах ёстой 400 оноогоо авч чадаагүй байна. Эдгээр авах ёстой оноогоо авч чадаагүй шалгуулагчид 8 сарын 17-нд болох дахин шалгалтад орох юм. Дахин шалгалтаар өөрсдийн оноог ахиулж чадсанаар их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой болох юм.
Монгол хэл бичгийн шалгалтаар дараах чадваруудыг шалгадаг. Үүнд,
- Уншаад ойлгох чадвар
- Зөв бичих чадвар
- Үндэсний бичгээр унших чадвар
- Эх зохион найруулан бичих чадвар зэрэг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656522
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс