НЭМҮТ: Гамшгийн үед хоол тэжээлийн дутлыг эмчлэх сургалтад 112 эмч мэргэжилтэн оролцлоо

2024 оны 4 сарын 23

Arslan.mn

“Нялх, бага насны хүүхдийн хооллолтыг гамшгийн үеийн арга хэмжээтэй уялдуулах нь” сэдэвт сургалт боллоо. Энэхүү сургалтыг зудын гамшигт нэрвэгдсэн зарим орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад зориулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр 4 сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. 

Тус сургалтын агуулгад

  • Гамшгийн үед хоол тэжээлийн дутлыг илрүүлэх, эмчлэх, 
  • 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хооллолтын зөвлөгөө өгөх, 
  • Бичил тэжээлийн бэлдмэлээр хангах, түгээх, 
  • Хяналт үнэлгээ хийх арга зүйд сургах зэрэг агуулгыг багтаахыг зорьсон байна. 

Сургалтад Архангай, Завхан, Сүхбаатар аймгийн нийт 112 эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн оролцжээ.

Arslan.mn

НЭМҮТ-ийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын улмаас нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд хоол тэжээлийн дуталд өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс зудад нэрвэгдсэн орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудыг хоол тэжээлийн дутлыг эрт илрүүлэх, хооллолт, хоол тэжээлийн талаар зөвлөгөө өгөх арга зүй, ур чадварт сургах шаардлагатай байна хэмээн үзэж байгаа юм.

Arslan.mn

Эх сурвалж: НЭМҮТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656510
0 эможи

НЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up