Баян-Өлгий аймагт сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шйитгэл оногдууллаа

2024 оны 4 сарын 22

Arslan.mn

Энэ сарын 14-ний өдөр цахим сүлжээнд нэг багш ЕБС-д сурагчийн биед халдаж байгаа дүрс бичлэг цацагдаад байсан. Үүнтэй холбоотойгоор уг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар бүртгэлдээ авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Ийнхүү шалгалт явуулсны дүнд уг бичлэг нь 2023 оны 11 сарын 28-ны өдөр болсон бөгөөд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх ерөнхий боловсролын сургуулийн багш "О" гэгч нь сурагчийн биед халдсан үйлдэл тогтоогдоод байна.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлж, энэ сарын 19-нд гарсан шүүгчийн захирамжийн дагуу зөрчилд холбогдогчийг 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656499
1 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up